ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ
*Зөвхөн гишүүддээ

Хэмжээ

3 ТЭРБУМ ХҮРТЭЛ

Хугацаа

36 САР ХҮРТЭЛ

Зээлийн хүү

– %

Харилцагч та бизнесийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах, бизнесээ өргөжүүлэх зорилгоор эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх бол Эргэлтийн хөрөнгийн зээл авах боломжтой.

ДАВУУ ТАЛ

  • Таны бизнесийн цар хүрээ, хөрөнгө санхүүгийн чадвараас хамаарч зээлийн хэмжээг тогтооно
  • Таны хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэнэ.
  • Зээлийн хугацаанд дахин санхүүжилт хийж, зээлийн хэмжээг нэмэгдүүлэн авах боломжтой.
  • Эргэлтийн хөрөнгийн зээлийг зээлийн шугам байдлаар авах боломжтой.
  • Давтан зээл бүрт хүү буурна.

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Хэмжээ Хугацаа хүү* Шимтгэл
сарын
3 тэрбум хүртэл 36 сар – % Шимтгэлгүй 0%

*Давтан зээл бүрт хүү 0.1% буурна.

  • 500 сая төгрөгөөс дээш зээлийн хүүг харилцан тохиролцох боломж.
  • Зээлийн хугацааны турш зээлийн хүү тогтмол байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Зөвхөн Номин Юнион ХЗХ-н гишүүдэд.
  • Зээлээ эргэн төлөхүйц бизнесийн орлоготой, баталгаажсан байх.
  • Тухайн бизнесээ 6 сараас дээш хугацаанд эрхэлсэн байх.
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн барьцаатай байх.
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ИРГЭН:

  • Харилцагчийн анкет бөглөнө. 1% цээж зураг/ зөвхөн анх удаа зээл хүсэгчийн хувьд/
  • Зээлийн өргөдөл
  • Иргэний үнэмлэх /ААН гэрчилгээ, дүрэм/
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхтэй холбоотой зөвшөөрөл, ажлын байрны дүгнэлт, түрээсийн гэрээ
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд
  • Барьцаалуулах хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ, лавлагаа
  • Шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал

ХУУЛИЙН ЭТГЭЭД:

  • Зээл хүссэн өргөдөл
  • Эрхэлдэг бизнесийн танилцуулга
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбарын хамт/
  • Бизнес төлөвлөгөө эсвэл зээлийн зарцуулалт үр ашгийн тооцоо санхүүжилт авахтай холбоотой гэрээ, хэлцэл, баримтууд
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лиценз, холбогдох баримтууд
  • Аудит, татварын албааар баталгаажуулсан тайлан болон орлого, зарлагыг нотлох баримтууд
  • Зээлийн барьцаанд барьцаалах хөрөнгийн гэрчилгээ, лавлагаа
  • Хэрэв зээлийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга